... Аавын
ухаан залж, ээжийн сургаал хөтлөнө гэдэг юутай үнэн үг бэ
Амьдралынхаа
сайхан бүхнийг дурсан өгүүлж
Ахан
дүүс, удам угсаа, уугуул нутгаа магтан дуулж
Аавынхаа бичсэн энэ номыг бид уншиж баясан баярладаг аа.
Удам
угсаа, гал голомтынхоо ноён нуруу аав минь
Үр ач зээ
биднийгээ танин мэдэхийн ертөнцөд хөтлөсөн аав минь
Уужуу
тайван ухаанаараа маргаашийг бодож явдаг
Ухаант аав минь үнэхээр бидний бахархал аа...
T. Баянтуул "
Энгэрт гялалзах одон медаль бол
Эзэн төрийн эрхэм дээд шагнал
Зүгээр хэн нэгэнд зүүдэггүй
Зөвхөн хийж бүтээсэнийг урамшуулдаг
Хөдөө нутагт
ажлын гараагаа эхэлж
Хийсэн
бүтээснээрээ төрдөө үнэлэгдэж
Хөдөлмөрийн
хүндэт медалиар шагнуулсан
Хөдөлмөрч
зүтгэлтэй аав минь
Ажил үйлсдээ амжилт гаргасныг үнэлж
Алтаар хүрээлж сүлд тэмдэг суулгасан
Алтан гадас одонгоор шагнуулсан
Ажилч хичээнгүй аав минь
Хийж бүтээхийн төлөө тэмүүлэн
Хөдөлмөр зүтгэлээр амжилт гаргаж
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан
Хүнлэг сайхан аав минь
Төрийн одон медаль хүртэхдээ
Төр улсынхаа далбаанд сөгдөн
Тэргүүн юугаан бөхийн хүргэж
Талархаж хүндэтгэсэн аав минь
Гадаадын хүн Алтан гадас одон хүртвэл
Гайгүй зиндаа цол хэргэмтэйд тооцогддог
Бүрэн эрхт хүмүүсийн бүтээсэн гавьяаг үнэлдэг
Бадрангуй Монгол улсын дээд хүндэтгэл юмаа.
Т.Баянтуул
Л.ТУЛГА
“Ухаарч бүтээхүй” Номд
Аав ээжийн сургаалийг дурсан санаж
Ач зээгээ энхрийлсэн
Амьдралаас суралцаж ухаарч бүтээхүйг онцолсон
Залгамж үеийнхэндээ санаа тавьж
Танин мэдэхүйг өгүүлсэн “Ухаарч бүтээхүй” номыг
Заавал унших сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө.
Аливаа нэгийг хийж бүтээхдээ
Арга барил аж төрөхийг сайн сурвал
Амжилт гарган улам дээшлэн ахидаг аа
Хөдөлмөрийн үр дүнг нь үнэлэхээс өөр аргагүй ээ
Хүч чармайлт гарган бүтээсэн энэхүү номыг
Хүндэтгэн байж уншлаа охин чинь.
T. Баянтуул
Nessun commento:
Posta un commento